“Допингтой мах экспортолдог” гэсэн Францын ерөнхийлөгч Макроны үгийг Бразил улс няцаав
- Words
- 211
- Chars
- 1620
- AI summary
- Yes
Brazil rejected French President Emmanuel Macron's remark that the country exports "doped" meat and expressed regret over the comment. Macron made the statement on Wednesday while meeting with representatives of a farmers' union. During that meeting, he also welcomed European Union restrictions on imports of Brazilian meat and poultry that began in September.
Бразил улс Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон тус улсын экспортолдог махыг "допингтой" гэж хэлсэнд "харамсаж" байгаагаа илэрхийлжээ. Францын удирдагч Лхагва гарагт фермерийн үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчидтэй уулзах үеэрээ ингэж хэлсэн бөгөөд энэ үеэр тэр есдүгээр сард хэрэгжиж эхэлсэн Бразилын мах, шувууны махны импортод тавьсан Европын Холбооны хязгаарлалтыг сайшаасан байна. Бразилын засгийн газар Макроны мэдэгдлийг "худал мэдээлэл тарааж, манай мах үйлдвэрлэлийн талаарх техникийн болон шинжлэх ухааны нотолгоог үгүйсгэж байна" гэж мэдэгджээ. Макроны хэлсэн үг нь Европын Холбоо болон Өмнөд Америкийн орнуудын худалдааны бүлэг болох Меркосурын хооронд үүссэн худалдааны маргаан зөрчлийг харуулж байна. Европын Холбоо хөдөө аж ахуйн салбартаа нянгийн эсрэг химийн бодис хэрэглэдэг гэсэн үндэслэлээр Бразилийн мах, шувууны мах болон бусад амьтны гаралтай бүтээгдэхүүнийг хориглосон юм. Бразил улс хариуд нь өөрийгөө өмгөөлөхдөө Европын Холбоонд хэдэн арван жилийн турш амьтны гаралтай бүтээгдэхүүн нийлүүлж, дэлхийн нийт 177 улсын зах зээлд мах экспортлохдоо аудитаар батлагдсан ариун цэврийн хяналтын стандартыг дагаж мөрддөгөө мэдэгдэж байлаа. Елисейн ордонд хөдөө аж ахуйн салбарын төлөөлөг...
Open article