Өвлийн Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь арванхоёрдугаар сарын 7-нд гарна
Registration for the 2026 winter Mongolian language and writing and entrance exams closed on the 23rd of this month. Mongolia’s Education Evaluation Center said seat schedules will be posted on eyesh.eec.mn after December 7, 2026. Candidates can log into the “Examinee’s Corner” with their registration number and password to print their seat assignments.
2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон Элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд хаагдсан. Харин "Суудлын хуваарийг 2026 оны арванхоёрдугаар сарын 7-ноос хойш eyesh.eec.mn цахим хуудаст байршуулна. "Шалгуулагчийн булан"-аар өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгийг ашиглан нэвтэрч суудлын хуваариа хэвлэж авах боломжтой" гэж Боловсролын Үнэлгээний Төвөөс(БҮТ) мэдээлэв. Монгол хэл бичгийн шалгалтыг арванхоёрдугаар сарын 19-ний өдөр зохион байгуулна. Бусад хичээлийн шалгалтыг арванхоёрдугаар сарын 20-23-ны өдрүүдэд зохион байгуулах хуваарьтай байна.