Буриад түмний баяр "Алтан Тоонто" анхдугаар их наадамд Монгол, Киргизийн бөхчүүд түрүүллээ
- Words
- 375
- Chars
- 2817
- AI summary
- Yes
The first Altan Toontoo great Naadam of the Buryat people was held at the Mongolian Wrestling Palace and concluded successfully. The event had three main competitions: national wrestling, Buryat wrestling at +86 kg, and Buryat wrestling at -86 kg. Mongolian and Kyrgyz wrestlers took first places.
Буриад түмний баяр "Алтан Тоонто" анхдугаар их наадам Монгол бөхийн өргөөнд өчигдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн анхдугаар их наадам нь үндэсний бөх, Буриад бөхийн +86 кг-ын жин, Буриад бөхийн -86 кг-ын жин гэсэн үндсэн гурван төрөлтэй зохион байгуулагдав. 1. Үндэсний 64 бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Хан Хэнтийн Аварга" дэвжээний бөх, улсын заан Даваасүрэнгийн Алтанцоож түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, "Хан Хэнтийн Аварга" дэвжээний бөх, улсын арслан Энхтөгсийн Оюунболд үзүүрлэв. Монголын Үндэсний Бөхийн Холбоо Их шөвөгт Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, "Аврагч" спорт хороо, "Дорнын Хүчтэн" дэвжээний бөх, улсын заан Д.Анар, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Их Монголын Хүчтэн" дэвжээний бөх, улсын харцага О.Наранбаатар нар шалгарлаа. 2. Буриад бөхийн +86 кг-ын жинд 32 бөх барилдсанаас Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, "Аврагч" спорт хороо, "Дорнын Хүчтэн" дэвжээний бөх, улсын заан Доржийн Анар түрүүлж, Увс аймгийн Тэс сумын харьяат, "Хилчин" спорт хороо, "Увс Нуур" дэвжээний бөх, улсын начин Очирбатын Түмэн үзүүрлэв. Монголын Үндэсний Бөхийн Холб...
Open article