Буриад түмний баяр "Алтан Тоонто" анхдугаар их наадамд Монгол, Киргизийн бөхчүүд түрүүллээ

ikon.mn · sports
Full story

The first Altan Toontoo great Naadam of the Buryat people was held at the Mongolian Wrestling Palace and concluded successfully. The event had three main competitions: national wrestling, Buryat wrestling at +86 kg, and Buryat wrestling at -86 kg. Mongolian and Kyrgyz wrestlers took first places.

Буриад түмний баяр "Алтан Тоонто" анхдугаар их наадам Монгол бөхийн өргөөнд өчигдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн анхдугаар их наадам нь үндэсний бөх, Буриад бөхийн +86 кг-ын жин, Буриад бөхийн -86 кг-ын жин гэсэн үндсэн гурван төрөлтэй зохион байгуулагдав. 1. Үндэсний 64 бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Хан Хэнтийн Аварга" дэвжээний бөх, улсын заан Даваасүрэнгийн Алтанцоож түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, "Хан Хэнтийн Аварга" дэвжээний бөх, улсын арслан Энхтөгсийн Оюунболд үзүүрлэв. Монголын Үндэсний Бөхийн Холбоо Их шөвөгт Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, "Аврагч" спорт хороо, "Дорнын Хүчтэн" дэвжээний бөх, улсын заан Д.Анар, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Их Монголын Хүчтэн" дэвжээний бөх, улсын харцага О.Наранбаатар нар шалгарлаа. 2. Буриад бөхийн +86 кг-ын жинд 32 бөх барилдсанаас Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, "Аврагч" спорт хороо, "Дорнын Хүчтэн" дэвжээний бөх, улсын заан Доржийн Анар түрүүлж, Увс аймгийн Тэс сумын харьяат, "Хилчин" спорт хороо, "Увс Нуур" дэвжээний бөх, улсын начин Очирбатын Түмэн үзүүрлэв. Монголын Үндэсний Бөхийн Холбоо Их шөвөгт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Хан Хэнтийн Аварга" дэвжээний бөх, улсын заан Д.Алтанцоож, Ховд аймгийн Булган сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Ховд" дэвжээний бөх, улсын харцага Г.Ганхуяг нар шалгарлаа. Монголын Үндэсний Бөхийн Холбоо 3. Буриад бөхийн -86 кг-ын жинд 32 бөх барилдсанаас Буриад улсын бөх, Чөлөөт бөхийн ДАШТ-ий хүрэл, Ази тивийн аварга, Киргизстан улсын гавьяат тамирчин Арслан Будажапов түрүүлж, Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, "Хилчин" спорт хороо, "Дорнын Хүчтэн" дэвжээний бөх, аймгийн заан Ганболдын Төрболд үзүүрлэв. Их шөвөгт Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат, Хос Аринг ХХК, "Жавхлант" дэвжээний бөх, сумын заан Н.Бумбаяр, Архангай аймгийн Өгийнуур сумын харьяат, сумын начин Д.Дагвадорж нар шалгарлаа. Барилдааны үеэр Буриад улсын Ерөнхийлөгч Цэдэнов Алтаргана наадмын гурван удаагийн АВАРГА Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, Монгол Улсын начин Д.Цогзолдоржийг Буриадын үндэсний спортын "АЛТАРГАНА" алтан медалиар шагнасныг Буриад улсын төлөөлөгч нар гардуулан өглөө. Энэхүү баярын соёл урлагийн үйл ажиллагаанд МУГЖ, Буриад улсын АЖ Д.Долгормаа, Буриадын нэрт дуучин, Буриад улсын гавьяат жүжигчин Чингис Раднаев, Нюанс хамтлагийн дуучин СТА М.Амарсанаа, Хэнтий аймгийн Биндэр сумын харьяат Улаанбаатар чуулгын гоцлол дуучин О.Анхчимэг, Дорнод аймгийн Дашбалбар сумын бүжигчид, ҮУИТ-ын уртын дуучин Ариунболд, морин хуурч Дарханбаяр, СТА Шинэбаяр, дуучин Мөнхбаясгалан, Батцэнгэл, хөтлөгч Түвшинжаргал нарын уран бүтээлчид ая дууны мэнд өргөн дэвшүүлж Буриад зоноо сурталчлав. Эх сурвалж: Монголын Үндэсний Бөхийн Холбоо

Read full article → Compare